Түүхий эд ба САРЛАГ

Сарлаг  нь үхрийн төрөлд багтдаг тусгай нэг зүйл мал. Сарлагийн өвөг нь одоо ч Төвдийн ууланд амьдарч буй зэрлэг сарлаг юм. Монголдоо хамгийн олон сарлагтай нь Архангай, Хөвсгөл, Завхан, Өвөрхангай, Баянхонгор аймгууд бөгөөд бид түүхий эд болох сүү, аарцаа Өвөрхангай болон Архангай аймгуудаас бэлтгэдэг.

Сарлагийн 50 гаруй хувь нь далайн түвшнээс 2000 метрээс дээш , 40 орчим хувь нь 1600-2000 метрийн өндөрт байршиж, бусад төрлийн мал бэлчихэд тохиромжгүй боловч үржил шимтэй бэлчээр усаар идээшдэг мөн түүний онцлогоос хамааран сүү нь илүү өтгөн бөгөөд тэжээллэг чанар өндөр байдаг байна.

Сүүний уураг амархан нийлдэг, хялбархан шингэдэг бөгөөд уургийн амин хүчлийн ерөнхий тэнцвэрийг сайжруулдаг. Мөн үл орлогдох амин болон тосны хүчил, аминдэм А, Д, В12, рибофлавин, кальци, фосфор, кали, магни, цайр зэрэг чухал шимт бодисуудын эх үүсвэр болдог, дархлааг дэмждэг, цусны эргэлтийг сайжруулдаг тэжээлүүд ихтэй байдаг.

Цагаан Асгат ХХК  |  Утас: 00976-89205868 | Имэйл: [email protected]

Copyright © 2021. All rights reserved.