Шимийн архины түүх нийтийн тооллын өмнөх 200-аад оноос бүр тодруулбал Хүннү гүрний үеэс эхлэлтэй. Дэлхий дахинд энэ талаар анхлан таниулсан хүн нь Венецийн нэрт аялагч Марко Поло “Монголчууд малын сүүнээс айраг гэх нэг төрлийн согтууруулах ундааг гаргадаг. Гарган авсан ундаагаа нэрж архи гарган авдаг ажээ” гэж аяллын тэмдэглэлдээ дурдсан нь бий.
Монголчуудын архи нэрэх уламжлалт соёл хэдэн мянган жилийн өмнөхөөс огт өөрчлөгдөөгүй бөгөөд сүүн дарс хийх энэхүү өвөрмөц уламжлал нь үргэлжилсээр буй билээ.
20-н жилийн туршлага дээр үндэслэн 3-н жилийн хугацаанд судалгаа хийсний үр дүнд шимийн архины биологийн үнэт чанар болох амьд байдлыг илүү хадгалсан бөгөөд шимтэй, цэвэр амт чанартай байлгах тал дээр онцгойлон анхаарч сарлагийн сүүгээр бэлтгэсэн аарцнаас нэрж гарсан шимийн архийг дээжлэн авч тусгай олон шатлалт шүүлтүүрээр шүүж цэвэршүүлэн Шимийн охийг бэлтгэдэг.
Нэрэлтийн нэг усаар авах буюу дээжлэн авсан шимийн архийг “Шимийн охь” гэх бөгөөд энэхүү дээжийг хүндтэй хүндээ тусгайлан барьдаг ёслол хүндлэлийн эрхэм уламжлал оршдог.
Даяарчлагдан буй өнөөгийн нийгэмд өв соёлоо хадгалан хойч үедээ үлдээх, дэлхий дахинд сурталчлах, орчин цагийн амьдралдаа хэрэглээ болгон хэвших нь бидний бас нэгэн хүндэт бахархал бөгөөд тансаглаг билээ.
Цагаан Асгат ХХК | Утас: 00976-89205868 | Имэйл: [email protected]
Copyright © 2021. All rights reserved.