Даяарчлагдан буй өнөөгийн нийгэмд өв соёлоо хадгалан хойч үедээ үлдээх, дэлхий дахинд сурталчлах, орчин цагийн амьдралдаа хэрэглээ болгон хэвших нь бидний бас нэгэн хүндэт бахархал бөгөөд тансаглаг билээ.
Нийтийн тооллын өмнөх 200-аад оноос бүр тодруулбал Хүннү гүрний үеэс эхлэлтэй. Дэлхий дахинд энэ талаар анхлан таниулсан хүн нь Венецийн нэрт аялагч Марко Поло “Монголчууд малын сүүнээс айраг гэх нэг төрлийн согтууруулах ундааг гаргадаг. Гарган авсан ундаагаа нэрж архи гарган авдаг ажээ” гэж аяллын тэмдэглэлдээ дурдсан нь бий. Монголчуудын архи нэрэх уламжлалт соёл хэдэн мянган жилийн өмнөхөөс огт өөрчлөгдөөгүй бөгөөд сүүн дарс хийх энэхүү өвөрмөц уламжлал нь үргэлжилсээр буй билээ.
Монголчууд бид эрт дээр үеэс уламжлан ирсэн гайхамшигт өв соёлтой, хүртэх хатуу ундаагаа ч шим тэжээлтэй цагаан идээгээр бэлтгэн зөв зүйтэй хүртэх ухааныг сургадаг ард түмэн билээ. Энэхүү өв соёлоо хадгалж орчин үеийн хэрэглээнд нийцсэн, хүний биед хор багатай төдийгүй тааруулан хүртвээс хий дарах, ходоодны галыг дэмжих, ядаргаа тайлах гэх мэт эрүүл мэндэд ач тустай энэхүү бүтээгдэхүүнийг эрхэм танд зориулан бүтээв.
Cарлагийн сүүгээр цагаагаа зэхэж нэг усаар шимийн охийг дээжлэн авдаг бөгөөд хүндтэй хүндээ барьдаг идээ ундаа билээ.
500 мл, ALC.VOL 18 (-+3)
Шавар ваар нь Шимийн охийн амьд байдлыг илүү хадгалах юм
500 мл, ALC.VOL 18 (-+3)
Хос тагштай бөгөөд тагшаар нь хүртэх нь илүү тансаг онцлог мэдрэмж төрүүлхүйц
500 мл, ALC.VOL 25 (-+3)
Шимийн охь дээжийг нохой хошуу тэргүүтэй 4 төрлийн жимсгэнэтэй 9 сар дарж бэлтгэсэн сүүн сархадын ликёр
Цагаан Асгат ХХК | Утас: 00976-89205868 | Имэйл: [email protected]
Copyright © 2021. All rights reserved.